Бямбацогт

Сандаг Бямбацогт

Монгол ардын нам

С.Бямбацогт сайд ОХУ-д айлчилж байна

ЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ЦЕГ-ын дарга Р.Чингис, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, ХСИС-ийн захирал С.Баатаржав, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа болон яамны холбогдох мэргэжилтэн багтаж байгаа аж. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтыг уг айлчлалын үеэр ОХУ-ын Хууль зүйн сайд Александр Владимирович Коновалов, Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцев нар хүлээн авч уулзалт хийх юм байна.